Алхам 1.
Доорх линкээр хандаж програмыг татаж авна.
Суулгах хувилбар:
https://help.callpro.mn/downloads/CallPro-NA-3.20.6.exe
Алхам 2.
Татаж авсан CallPro файл дээрээ хулганыхаа баруун товчийг дараад
Run as administrator(1) товчыг дарна.
Үүний дараа дараах цонх нээгдэнэ. Улаанаар тэмдэглэсэн хэсэгт дарж нэвтрэнэ.
Алхам 3.
Тохиргоо хийхэд шаардлагатай нэр, нууц үгийг КоллПро ХХК-ын инженерүүдээс эсвэл байгууллагынхаа админаас аваарай.
Ингээд
Хадгалах товчийг дарснаар та КоллПро үйлчилгээнд холбогдох болно.
Алхам 4.
Байнга ашигладаг дугаар, програмуудыг өөрт хялбараар тохируулах боломжтой. Үүний тулд улаанаар тэмдэглэсэн товч дээр дарж орно.
Доорх дэлгэц гарч ирэхэд та өөрт шаардлагатай товчлууруудаа хялбараар үүсгэх боломжтой. Идэвхижүүлэх товчийг дарахаа мартуузай.
Нэмэлт: Хэрэв та өөр нэрээр нэвтрэх бол доор тэмдэглэсэн хэсэг рүү орж тохиргоог өөрчлөх боломжтой.
Энэ хэсэгт та өөрийн шинэ нэр, нууц үгээ оруулна. Хэрэв нэвтрэх эрхээ устгахыг хүсвэл доорх тэмдэглэсэн хэсэгт дарна.
Хэрэв танд ямар нэгэн ойлгомжгүй асуудал гарсан бол баруун дээр байрлах
"Хүсэлт илгээх" хэсгийг ашиглан инженертэй холбогдох,
[email protected] хаягаар мэйл илгээх, эсвэл
7000-7070 утсаар техникийн албатай холбогдох боломжтой.